2017-2018 сургалтын чиглэл
2017-2018 сургалтын чиглэл
2017-08-23
8X100 сургалтын төв ирэх хичээлийн жилийн туршид явагдах сургалтын чиглэлүүдээ танилцуулж байна. 

Манай сургалт 2014 оноос эхэлсэн бөгөөд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, давхардсан тоогоор 500 гаруй сурагчийг ЭЕШ-д бэлтгэн амжилттай оролцуулаад байна. Төгссөн сурагчдын хувьд гүйцэтгэлийн хувь болоод хэмжээст онооны дундаж нь тухайн жилийн нийслэл, улсын дунджаас 2-2.5 дахин өндөр байсаар ирсэн билээ. Төгсөгчдийн амжилт, сургалтын үр дүн, хичээлийн зохион байгуулалт зэргийг доор видео хэлбэрээр орууллаа. Та бүхэн танилцаарай...

Энэ хичээлийн жилийн хувьд бид өмнөх жилүүдийн туршлага, алдаа оноогоо дүгнэн байж хичээлийн хөтөлбөр, сургалтын чиглэлүүддээ бага зэргийн өөрчлөлтийг оруулсан бөгөөд ангилал бүрд идэвхтэй, хичээнгүй суралцсан сурагчдад ЭЕШ-ийн оноо амлах итгэл, нөөц боломжийг бүрдүүлсэн билээ.

Манай сургалтын төв дараах чиглэлүүдээр хичээлээ явуулна. Үүнд:

I. ХОЦРОГДОЛ АРИЛГАХ

  1. 3 сарын турш хичээллэх бөгөөд 6-12-р ангийн математик, алгебр, геометр, магадлал гэх мэт бүхий л хичээлийг эхнээс нь заах сургалт байна. Энэ жил ердөө 2хон удаа элсэлт авна. Төлбөр сарын 250000төг.

II. ЭЕШ-ын БЭЛТГЭЛ

  1. Анхан шатны сургалт (Анхан шатны хөнгөвтөр тестүүдтэй ажиллана. Үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног. Уг сургалтад түвшин тогтоох шалгалтгүйгээр элсэн орох боломжтой ба төлбөр нь 250000төг байна.)
  2. Үндсэн сургалт (Уг сургалтад түвшин тогтоох шалгалтаар эсвэл анхан шатны сургалтыг амжилттай төгссөн сурагчид хамрагдана. Төлбөр 250000төг)
  3. Гүнзгий сургалт (Зөвхөн үндсэн сургалтыг амжилттай төгссөн сурагчдыг элсүүлэх бөгөөд уг сургалтын сурагчдаас дараагийн шат буюу FREE PLUS-д цөөн тооны сурагчийг элсүүлнэ. Төлбөр 250000төг.)

III. FREE PLUS буюу жилийн турш үнэ төлбөргүйгээр ЭЕШ-ын 800 онооны төлөөх бэлтгэл хийгдэнэ. Энэ сургалтад зөвхөн Гүнзгий сургалтад амжилттай суралцсан 2-3 сурагчийг элсүүлнэ.

8X100 сургалтын танилцуулга, амжилтын тухай