Үндсэн сургалт
Үндсэн сургалт
2017-11-13
8x100 Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх математикийн сургалтын ҮНДСЭН АНГИ нь 2013 оноос эхлэн амжилт, ололтоор дүүрэн хичээллэсээр байна. Үндсэн сургалтын төгсөгчид маань ЭЕШ-д 650+ оноо дундажладаг жишиг тогтсон бөгөөд жил бүрийн ЭЕШ-ын дундаж гүйцэтгэлээс 2,5 дахин өндөр оноо авч байгаа нь уг сургалтын чанарыг илтгэнэ.

Үндсэн сургалтад Улаанбаатар хотоос төдийгүй хөдөө орон нутгаас олон арван сурагчид ирж амжилттай суралцаж байсан бөгөөд тухай орон нутагтаа ЭЕШ-ын гүйцэтгэлээр эхний 5 байранд эрэмбэлэгдэж иржээ. (Өнгөрсөн оны ЭЕШ-ын товч тайланг https://goo.gl/jjzoSu линкээр орж үзнэ үү.)

2015-2016 оны хичээлийн жилд манай сургалтын сурагчид ЭЕШ-д үнэмлэхүй амжилтуудыг үзүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр оноотой эхний 100 сурагч дотор манай сургалтын 15 сурагч багтаж байсан нь сургалтын чанар, чансааг батлан харуулна.

Сурагчдын гүйцэтгэлийн хувийг тархалтаар нь тооцвол манай сургалт нь улсын хэмжээн дэх нийт сурагчдын 10%-д багтаж байгааг дараах үзүүлэлтээс харж болно.

Манай сургалт нь сурч, мэдэх хүсэл эрмэлзэлээр дүүрэн, идэвхи санаачлагатай сурагчдын зорин ирдэг сургалт бөгөөд зөвхөн ЧАНАР-ыг амладагаараа онцлогтой. Сарын турш өдөр бүр 3-4 цаг (хичээлийн цагаар 4.5-6 цаг) хичээллэдэг бөгөөд сард 66-88 цагийн өндөр ачаалалтайгаар хичээллэдэг сургалт юм. Төлбөрийн хувьд сарын 250000 байдаг нь 7 хоногт 2-3 удаа цөөн цагаар ордог бусад сургалтын төвүүдтэй харьцуулахад хямдханд тооцогдоно. Хамгийн гол нь түвшингөө зөв тодорхойлсон сурагчдад 100% чанар амладагаараа бахардаг билээ. 

Цэвэр тохилог орчинд сурч, мэдэхийн хүслэн тээсэн идэвхи, зүтгэлээр дүүрэн сурагчидтай мөр зэрэгцэн хичээллэхийг урьж байна.

Энэхүү сургалт нь Математикийн сургалтаар улсдаа тэргүүлэх 1, 11, 31, Олонлог, Орчлон, Эхлэл зэрэг сургуулиудын шилдэг багш нарын хамтран зохиосон 8x100 номын дэргэдэх албан ёсны сургалт бөгөөд өөрийн ном, сурах бичиг, тараах материалтай цор ганц сургалтын төв билээ.

Дээрх багш нар нь нийслэл, улсын математикийн олимпиадын медальтай багш нар байдаг бөгөөд аливаа сэдвийг үндсээр нь заахыг эрмэлздэг, онолын өндөр түвшиний мэдлэгтэй шилдэг багш нар юм.

Төгсөөд оюутан болсон сурагчид маань ирж багшаасаа зөвлөгөө авч, их сургуулийн хичээлүүдээ тайлбарлуулахын зэрэгцээ дүү нартаа зааж сургах ажилд тусладаг.

Манай ном, сургалтын аргыг гадаад оюутнууд ч ашиглаж клуб ажиллуулдаг тухай мэдээ ирсэн билээ. Энэ тухай дэлгэрэнгүйг https://goo.gl/Y4W3cY линкээр үзнэ үү.

ЭЕШ-д бэлтгэх АНХАН болон ҮНДСЭН сургалтууд нь өдөр бүр ЭЕШ-ын түвшинтэй дүйцэхүйц шалгалт авдаг нь сурагчдыг өөрсдөөр нь бодуулах, шалгалт өгөх дадалд сургадаг бөгөөд чадахаасаа чадахгүй хүртэлээ нухсан бодлогуудаа дараа нь багшаар тайлбарлуулахад илүү ойлгож авах боломжийг бүрдүүлдэг.

Үндсэн сургалт ДАВАА-БААСАН гаригуудад өдөр бүр 17.00-21.00 цагт, Анхан шат нь мөн өдөр бүр 14.00-18.00 цагт хичээллэнэ.

Сурагчдаа чанартай сургах зорилгыг эрхэм болгодог манай сургалтын тухай илүү дэлгэрэнгүй танилцуулгыг дараах видеоноос үзээрэй... Багш нараа сурагчиддаа, Эцэг эхчүүдээ хүүхдүүддээ, Ах эгч нараа дүү нартаа дуулгаарай...