2019 оны 1 сарын хөтөлбөр
2019 оны 1 сарын хөтөлбөр
2018-12-10
2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улирлын амралтын хугацаанд манай сургалтын төв дээр явагдах сургалтуудыг танилцуулж байна. Урт, удаан амралтыг ашиглаж өөртөө, ирээдүйдээ хамгийн том хөрөнгө оруулалтыг хийгээрэй...

 

8x100 сургалтын төв 2019 оны 1-р сард явагдах дараах ангиуддаа элсэлт авна.

 

Анги тус бүрээр хөтөлбөр, онцлог давуу тал болон хугацаа, төлбөрийн мэдээлэл оруулсан байгаа. Доорх ангиудаас сонгоод дараарай...

 

 

 

Бүх хичээл 8x100 сургалтын төвийн зохиогчийн эрхтэй онол + бодлогын сан бүхий материалын дагуу явагдах бөгөөд сурагчид зөвхөн дэвтэр, үзгээ бэлдэнэ.

Хичээлийн хуваарь 

ЭЕШ | АНХАН ШАТНЫ СУРГАЛТ

Зорилго
ЭЕШ-д бэлтгэгчдийн орхигдсон, хаягдсан, хоцрогдсон мэдлэгүүдийг тодорхойлж, нөхөх, сэргээх, бататгах боломжийг олгох ба тесттэй ажиллах чадвар суулгах

 

Давуу тал
Бага зэрэг хоцрогдолтой эсвэл зарим сэдэв хаягдсан сурагчид хамрагдах бөгөөд мэдлэгийг хурдан хугацаанд системтэйгээр цэгцэлж, хоцрогдол арилгах бөгөөд ЭЕШ-ын суурь тестүүдтэй ажиллана.

 

Хичээлийн явц
Эхний 60 минут ТЕСТийн шалгалт явагдана. Дараагийн 60 минут бүх бодлогын бодолтыг хийж, тайлбарлана. Үлдсэн 60 минутад дараах хуваарийн дагуу НЭМЭЛТ хичээлүүд орно.

 

Хугацаа ба төлбөр
Өдөрт 4.5 цагаар 20 хоног хичээллэнэ.  Нийт 90 цаг байх бөгөөд төлбөр нь 250000төг.

 

Үр дүн

ЕБС-ийн алгебрийн хичээлийг мэдлэгийн түвшинд бүрэн заалгана. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй зүйл, заалгаагүй хичээл үгүй болно. (Анхаар. Математикт мэддэг хэрнээ бодоход хэцүү бодлогууд зөндөө байдаг. Иймд бодлогуудтай дараагийн буюу ҮНДСЭН шатны сургалтад ажиллана.)

Тест бөглөх арга замууд ба туршилгатай болно.

 

 

ЭЕШ | ҮНДСЭН ШАТНЫ СУРГАЛТ

Зорилго
ЭЕШ-д 650+ оноо авах зорилготой сурагчдыг бэлтгэх, ЭЕШ-ийн түвшинтэй тестүүдтэй ажиллаж бүх бодлогыг бодох, бодуулах замаар арифметик, алгебр, анализ, магадлал, статистик, геометр гэх мэт бүх сэдвийг хамрах хүндэвтэр бодлогуудыг бодож сурах

 

Давуу тал
Өдөр бүр ЭЕШ-ийн сорил өгч, тэр доороо бодолтыг хийлгэх ба алдсан оносон бодлогууд дээрээ дүгнэлт хийнэ. Яг адил хувилбарыг гэрийн даалгаварт хийх бөгөөд энэ мэтчилэн 20 хоногийн турш сорил өгнө. Ингэснээр ЭЕШ-д ирж болзошгүй бүх төрлийн бодлоготой ажиллах ба хичээж суралцвал 700+ оноог ЭЕШ-д авах боломжтой болдог. Манай сургалтын өмнөх жилүүдийн тайланг http://8x100.mn/newsread/?v=34173cb38f07f89ddbebc2ac9128303f линкээр үзээрэй...

 

Хичээлийн явц
Эхний 90 минут ТЕСТийн шалгалт явагдана. Дараагийн 80 минут бүх бодлогын бодолтыг хийж, тайлбарлана. Үлдсэн 70 минутад дараах хуваарийн дагуу НЭМЭЛТ хичээлүүд орно.

 

Хугацаа ба төлбөр

Өдөрт 6 цагаар 20 хоног хичээлэнэ. Нийт 120 цаг байх бөгөөд төлбөр нь 250000төг.

 

Үр дүн

ЭЕШ-д 650+ оноо авах бүрэн боломжтой болно.

Цаашдаа бие дааж ЭЕШ-д бэлтгэх нөхцөл бүрдэнэ.

Цагийн баримжаа сайтай болно.

 

 

ГЕОМЕТРИЙН СУРГАЛТ

Зорилго
Геометрийн хичээл нь ЕБС-ийн хүрээнд сүүлийн жилүүдэд маш хангалтгүй заагдаж байгаа билээ. Иймд ихэнх сурагчид геометрийн хичээлд хоцрогдолтой ба дургүй болсон байдаг.  Гэвч амьдралд хамгийн ойр гэдэг утгаараа ЭЕШ-д геометрийн бодлого хамгийн олон ирдэг. (4-6 бодлго). Өөрөөр хэлбэл, геометрийн бодлого ЭЕШалгалтын нийт онооны бараг 20 орчим хувийг эзэлдэг. Иймд геометрт бэлдэнэ гэдэг бусдаас илүү том давуу талыг өөртөө бүрдүүлэх бөгөөд ЭЕШ-д өндөр оноо авах боломжоо маш ихээр нэмэгдүүлж буй хэрэг юм.

 

Давуу тал
Ердөө 14 хоногийн дотор эрчимжүүлсэн байдлаар Хавтгайн ба Огторгуйн геометрийг бүтнээр нь заалгах бөгөөд ЗААВАЛ БОДОХ 370 гаруй бодлогыг өөрөө болон багшийн тусламжтайгаар бодож дуусгана.

 

Хичээлийн явц

Өдөр бүр онолын хичээлээр эхлэх бөгөөд хичээл + жишээнүүд заагдаж дууссаны дараа сурагчид бодлогуудаа бодож, нэг бүрчлэн шалгуулна.
Дараах хөтөлбөрийн дагуу хичээллэх бөгөөд бодлогоо шалгуулж дууссан сурагчид тарах боломжтой. Өөрөөр хэлбэл, бодлогоо бодож дуусах хүртэлээ суух ёстой...

 

Хугацаа ба төлбөр
Өдөрт хамгийн багадаа 4.5 цаг хичээллэх бөгөөд бодлогоо бодож дуусаагүй сурагчид үргэжлүүлэн суусаар байх болно.
Төлбөр 200000₮+100000₮=300000₮ бөгөөд
Хөтөлбөрт тусгагдсаны дагуу хөнгөлөлтүүдийг авах боломжтой.

 

 

3 САРЫН СУРГАЛТ


6-12-р ангийн алгебрийн бүх сэдвийг 3 сарын хугацаанд шахан заадаг анги бөгөөд богино хугацаанд хоцрогдол ариглах, сэргээх, бататгах, гүнзгийрүүлэх, ЭЕШ-д бэлтгэх зорилготой цогц сургалт юм.

 

Давуу тал
Сэдэв бүрд хөнгөнөөс хүнд хүртэлх янз бүрийн бодлогуудтай ажиллах бөгөөд энэ нь хоцрогдолтой байсан сурагч шууд гүнзгий ангийн сурагчидтай адил түвшинд очих боломжийг олгоно.
Хамгийн гол нь 1 ч таслахгүй, маш идэвхтэй суралцах шаардлага тавигдана.
Өдөр бүр онолын хичээлээр эхлэх бөгөөд хичээл + жишээнүүд заагдаж дууссаны дараа сурагчид бодлогуудаа бодож, нэг бүрчлэн шалгуулна.
Дараах хөтөлбөрийн дагуу хичээллэх бөгөөд бодлогоо шалгуулж дууссан сурагчид тарах боломжтой. Өөрөөр хэлбэл, бодлогоо бодож дуусах хүртэлээ суух ёстой...

 

Хугацаа ба төлбөр
Өдөрт 4.5 цаг хичээллэх бөгөөд 1 сард нийт 22 удаа 99 цаг хичээллэнэ.
Сарын төлбөр 250000₮.
3 сараар бөөнд нь төлбөл 650000₮ болж хямдрана.

 

Хаяг: Модны 2, Монгени сургуулийн зүүн урд Мон-Алтиус 72а 101 тоот

77115400, 99905400, 80065400