ЭЕШ | Online Сорил
ЭЕШ | Online Сорил
2018-03-05
8x100 сургалтын төвөөс 5 жилийн ойгоо тохиолдуулан ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД бэлтгэгчдэд зориулсан урьдчилсан сорилыг 4 шаттайгаар зохион байгуулах гэж байна. Уг сорил нь ямар нэг төлбөр, хураамжгүй байх бөгөөд онлайнаар зохион байгуулагдана. Монголд анх удаа онлайнаар зохиогдох тул эхлээд туршилтын 2 шатыг ойрын хугацаанд маш хялбар түвшинтэйгээр явуулна. Жинхэнэ шалгаруулалт нь АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ, ЭЦСИЙН гэх шатуудтай байна. Шат бүрээс тодорхой тооны сурагчдыг дараагийн шатанд хамруулах бөгөөд ЭЦСИЙН шалгаруулалтад тэргүүлсэн сурагчдыг шагнаж урамшуулахаар төлөвлөж байна.

ОНЛАЙН ТЕСТИЙН ЖУРАМ

1. Бодлогын сонголт.

Эхний 1, 2-р шат нь 8x100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд номноос ирэх бөгөөд дараагийн шатуудын бодлогыг ҮНДСЭН, ГҮНЗГИЙ сургалтын материал болон 8x100-4 номноос оруулна. 1-4-р шат хүртэл шалгалтын материал нь хүндрэх зарчмаар явагдана. 2 ба 3 шат нь ЭЕШ-ын түвшинд дүйцсэн байна.

2. Шалгаруулалт

Эхний 2 сорилд хүссэн сурагч бүр орох эрхтэй ба 3 дахь сорилд эхний 2 шатнаас шалгарсан сурагчдыг оруулна.  
Харин, 3-р шатнаас хамгийн өндөр оноо авсан 30 сурагчийг шалгаруулж 4-р шатад оруулах бөгөөд
8x100 сургалтын байранд бичгээр шалгалт авна.

3. Хугацаа

Туршилтын сорилуудыг 2018.05.20 хүртэл явагдсан ба ҮНДСЭН ONLINE СОРИЛууд 2018.05.28-наас албан ёсоор эхлэж 2018.06.11 хүртэл явагдана.

Сорил 1 | 2018.05.28-нд 20:00 цаг
Сорил 2 | 2018.05.31-нд 20:00 цаг
Сорил 3 | 2018.06.06-нд 20:00 цаг
Сорил 4 | 2018.06.11-нд 15:00 цаг

Сорил тус бүрийн үргэлжлэх хугацаа 100 минут буюу 1 цаг 40 минут байх ба шалгалтын цаг дуусснаас 10 минутын дараа дүн гарна.
 

4. Дүгнэх

4-р шатад амжилттай оролцож тэргүүлсэн 3 сурагчийг мөнгө шагналаар шагнаж урамшуулна. Хэрэв, ивээн тэтгэгч олдвол ивээн тэтгэгчийн шагнал мөн нэмэгдэнэ.

1-р байр: 100000₮
2-р байр: 50000₮
3-р байр: 30000₮

5. Анхаарах зүйлс

Шалгуулагч нь эхний сорил эхлэхээс өмнө бүртүүлсэн байх ёстой бөгөөд бүртгүүлэхдээ РЕГИСТРийн дугаараа үнэн зөв бөгөөд крилл үсгээр оруулна. Хэрэв энэ нөхцлийг хангаагүй бол шалгалт эхлэхээс өмнө засах хэрэгтэй.

4-р шатад шалгарсан сурагчдын РЕГИСТРийн дугаарыг шалгахыг анхаарна уу!!!

Шалгалт өгөх компьютер, утас, таблет зэрэг төхөөрөмжийн ЦАГийг тааруулсан байх ёстой.

СОРИЛ 2
2018.05.31-ны 20:00 цагт эхлэнэ.

Шалгалт өгөх сурагчид доорх товчийг дарна уу.

 

ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Хичээллэх хугацаа: 2018.06.20-2018.07.09; Бүртгэл: 2018.06.19-н хүртэл

77115400, 99905400, 80065400, 99010630