8X100 математикийн сургалт
8X100 математикийн сургалт
2018-09-14
8x100 өөрийгөө бэлтгэх математикийн сургалтыг танилцуулж байна. Манай сургалт 2013 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх чиглэлд тэргүүлэх амжилтыг гаргасаар байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын материал, технологи улам боловсронгуй болсоор байгаа нь жил бүрийн ЭЕШ-д үзүүлж буй манай сурагчдын амжилтаар бататгагдаж байгаа билээ.

 

МАНАЙ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
Хоцрогдол арилгах, түвшин ахиулах, ЭЕШ-н бэлтгэл бүгд нэг дор цогцолсон сургалт
Хоцрогдол арилгах, түвшин ахиулах, ЭЕШ-н бэлтгэл бүгд нэг дор цогцолсон сургалт
Хоцрогдол арилгах, түвшин ахиулах, ЭЕШ-н бэлтгэл бүгд нэг дор цогцолсон сургалт
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх 3 шатны тестийн сургалт.
Хоцрогдол арилгах, түвшин ахиулах, ЭЕШ-н бэлтгэл бүгд нэг дор цогцолсон сургалт
Хавтгайн ба огторгуйн геометрийн бүх хичээл. Зөвхөн сурагчдын амралтаар хичээллэнэ.
Хоцрогдол арилгах, түвшин ахиулах, ЭЕШ-н бэлтгэл бүгд нэг дор цогцолсон сургалт
7-12-р ангийн сурагчдад зориулсан онлайн сургалт, онлайн сорил уралдаан.

 

 

МАНАЙ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУД
Өөрийн сурах бичиг, тараах материалтай
Олон жилийн туршлага, мэргэжлийн багш нартай
Тогтвортой үйл ажиллагаатай (5 жил)
Маш тодорхой, боловсронгуй хичээлийн хөтөлбөр, хуваарь
ЭЕШ-аар баталгаажсан томоохон амжилтуудтай
Тохилог, дулаан хичээлийн байртай

 

Сурагчид интернетээр дамжуулан өөрийн сурлагын явцыг шууд хянах боломж

 

ӨНГӨРСӨН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АМЖИЛТ, ТАЙЛАН

доорх зураг дээр дарж үзнэ үү

 

СУРГАЛТЫН ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

8x100 Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх математикийн сургалтын ҮНДСЭН АНГИ нь 2013 оноос эхлэн амжилт, ололтоор дүүрэн хичээллэсээр байна. Үндсэн сургалтын төгсөгчид маань ЭЕШ-д 650+ оноо дундажладаг жишиг тогтсон бөгөөд жил бүрийн ЭЕШ-ын дундаж гүйцэтгэлээс 2,5 дахин өндөр оноо авч байгаа нь уг сургалтын чанарыг илтгэнэ.

Үндсэн сургалтад Улаанбаатар хотоос төдийгүй хөдөө орон нутгаас олон арван сурагчид ирж амжилттай суралцаж байсан бөгөөд тухай орон нутагтаа ЭЕШ-ын гүйцэтгэлээр эхний 5 байранд эрэмбэлэгдэж иржээ. (Өнгөрсөн оны ЭЕШ-ын товч тайланг https://goo.gl/jjzoSu линкээр орж үзнэ үү.)

2015-2016 оны хичээлийн жилд манай сургалтын сурагчид ЭЕШ-д үнэмлэхүй амжилтуудыг үзүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр оноотой эхний 100 сурагч дотор манай сургалтын 15 сурагч багтаж байсан нь сургалтын чанар, чансааг батлан харуулна.

Сурагчдын гүйцэтгэлийн хувийг тархалтаар нь тооцвол манай сургалт нь улсын хэмжээн дэх нийт сурагчдын 10%-д багтаж байгааг дараах үзүүлэлтээс харж болно.

Манай сургалт нь сурч, мэдэх хүсэл эрмэлзэлээр дүүрэн, идэвхи санаачлагатай сурагчдын зорин ирдэг сургалт бөгөөд зөвхөн ЧАНАР-ыг амладагаараа онцлогтой. Сарын турш өдөр бүр 3-4 цаг (хичээлийн цагаар 4.5-6 цаг) хичээллэдэг бөгөөд сард 66-88 цагийн өндөр ачаалалтайгаар хичээллэдэг сургалт юм. Төлбөрийн хувьд сарын 250000 байдаг нь 7 хоногт 2-3 удаа цөөн цагаар ордог бусад сургалтын төвүүдтэй харьцуулахад хямдханд тооцогдоно. Хамгийн гол нь түвшингөө зөв тодорхойлсон сурагчдад 100% чанар амладагаараа бахардаг билээ. 

Цэвэр тохилог орчинд сурч, мэдэхийн хүслэн тээсэн идэвхи, зүтгэлээр дүүрэн сурагчидтай мөр зэрэгцэн хичээллэхийг урьж байна.

Энэхүү сургалт нь Математикийн сургалтаар улсдаа тэргүүлэх 1, 11, 31, Олонлог, Орчлон, Эхлэл зэрэг сургуулиудын шилдэг багш нарын хамтран зохиосон 8x100 номын дэргэдэх албан ёсны сургалт бөгөөд өөрийн ном, сурах бичиг, тараах материалтай цор ганц сургалтын төв билээ.

Дээрх багш нар нь нийслэл, улсын математикийн олимпиадын медальтай багш нар байдаг бөгөөд аливаа сэдвийг үндсээр нь заахыг эрмэлздэг, онолын өндөр түвшиний мэдлэгтэй шилдэг багш нар юм.

Төгсөөд оюутан болсон сурагчид маань ирж багшаасаа зөвлөгөө авч, их сургуулийн хичээлүүдээ тайлбарлуулахын зэрэгцээ дүү нартаа зааж сургах ажилд тусладаг.

Манай ном, сургалтын аргыг гадаад оюутнууд ч ашиглаж клуб ажиллуулдаг тухай мэдээ ирсэн билээ. Энэ тухай дэлгэрэнгүйг https://goo.gl/Y4W3cY линкээр үзнэ үү.

ЭЕШ-д бэлтгэх АНХАН болон ҮНДСЭН сургалтууд нь өдөр бүр ЭЕШ-ын түвшинтэй дүйцэхүйц шалгалт авдаг нь сурагчдыг өөрсдөөр нь бодуулах, шалгалт өгөх дадалд сургадаг бөгөөд чадахаасаа чадахгүй хүртэлээ нухсан бодлогуудаа дараа нь багшаар тайлбарлуулахад илүү ойлгож авах боломжийг бүрдүүлдэг.

Үндсэн сургалт ДАВАА-БААСАН гаригуудад өдөр бүр 17.00-21.00 цагт, Анхан шат нь мөн өдөр бүр 14.00-18.00 цагт хичээллэнэ.

Сурагчдаа чанартай сургах зорилгыг эрхэм болгодог манай сургалтын тухай илүү дэлгэрэнгүй танилцуулгыг дараах видеоноос үзээрэй... Багш нараа сурагчиддаа, Эцэг эхчүүдээ хүүхдүүддээ, Ах эгч нараа дүү нартаа дуулгаарай...